Аяны хүрээнд Соёл урлагийн газар болон соёл урлагийн 23 байгууллага Хөгжимт драмын театр, Тэмүжин театр, Нийтийн номын сан, Түүх угсаатны зүй байгалийн түүхийн музей, 19 сумын Соёлын төвөөс нийт 120 арга хэмжээг зохион байгуулж 21508 хүнд хүрч үйлчилснээс 12102 хүүхэд, 222 хөгжлийн бэрхшээлтэй иргэнд соёл урлагийн олон талт арга хэмжээг хүргэн ажилласан байна.
Зохион байгуулагдсан арга хэмжээг төрлөөр ангилбал мэдлэг түгээх сургалт арга хэмжээ 17, Урлагийн тоглолт, үзвэр үйлчилгээ 41, Бүтээлч залуусыг дэмжих уралдаан тэмцээн 39, Музей галерейн үзэсгэлэн 23 арга хэмжээг тус тус зохион байгуулж иргэд олон нийтэд соёлын үйлчилгээг үзүүллээ.
Соёлын бүтээлч сар аяны хүрээнд зохион байгуулагдсан арга хэмжээг ивээн тэтгэж хамтран ажилласан байгууллагууддаа талархал илэрхийлье.
БАЯНХОНГОР АЙМГИЙН СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР